Булган аймагт нөхөн сонгууль болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-28 17:18:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаан өнөөдөр цахимаар болж, нөхөн сонгуулийг товлон зарлалаа. Аймгийн ИТХ-д Орхон сумаас сонгогдсон төлөөлөгч нас барсан учир тус суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль явуулах нөхцөл үүссэн юм.

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу ирэх зургаадугаар сарын 19-ний ням гарагт нөхөн болон дахин сонгуулийг улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулахаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлээд байгаа талаар аймгийн ИТХ-ын Ажлын алба мэдээллээ.

Холбоотой мэдээ