Энэ хавар 10,0 мянган га талбайд тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-14 16:30:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант суманд сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой хөгжиж байна гэж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ. Өнгөрсөн онд сумын хэмжээгээр 6440 га талбайд улаанбуудай тариалж, 15,8 мянган тонн үр тариа хураасан байна.

          - Манай суманд есөн аж ахуйн нэгж, 15 иргэн газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Энэ жилийн хувьд 8-10,0 мянган га талбайд улаанбуудай, ногоон тэжээл болон тосны ургамал тариалахаар бэлтгэл ажил хийж байна. Тариалалт явуулахад 1300 тонн үр тарианы үр шаардлагатай байгаа. Сумын аж ахуйн нэгж, иргэд улаанбуудай хангалттай нөөцөлж авсан учир үр хангалттай байна. Тариалалт эхлэхэд бэлэн болсон. Өнгөрсөн жилийн хувьд цаг сайхан байсан болохоор үр тариа хангалттай сайн хураалаа. Нэг га талбайгаас 24-50 центнер ургац хурааж аймагтаа төдийгүй улсад өндөр хураасан амжилтад хүрч, улсын аварга тариаланч хамт  олон төрсөн гэж сумын Засаг даргын орлогч Д.Одонсамбуу ярилаа.

Холбоотой мэдээ