Хундан цагаан хониор байлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-29 10:49:06

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд хундан цагаан хонины байтай тэмцээн болов.

Баярын үеэр тасаг, албадын хооронд гар бөмбөгийн тэмцээн, хүчит бөхийн барилдаанаар авхаалж самбаа хурд хүчээ сорьжээ. Гар бөмбөгийн тэмцээнд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг тэргүүн байр, Нийтийн хэв журам хамгаалах тасаг 2 - р  байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Хүчит бөхийн барилдаанд Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, а/а Т.Бөхбат түрүүлж, хундан цагаан хониор, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнлаа. Мэдээллийг  Булган аймгийн ЦГ - ын  ОНХАХ ахлах байцаагч,  цагдаагийн хошууч Э.Ариунчимэг мэдээллээ.

П.Батням

Холбоотой мэдээ