Мал төллөлт 15 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-04-05 14:58:44

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 2282.8 сая толгой хээлтэгч мал төллөхөөс 15.0% буюу 342.6 мянган толгой хээлтэгч мал төллөж, 344.3 мянган толгой төл гарсны 99.5% буюу 342.6 мянган толгой төл мал бойжиж байна.

Оны эхний төллөх насны ингэний 8.9%, гүүний 0.5%, үнээний 2.2%, эм хонины 17.8%, эм ямааны 15.2% нь тус тус төллөөд байна. Гарсан төлийн 0,04% буюу 1706 толгой төл мал хорогдсон.

Одоогийн байдлаар 1459 толгой том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 19.0% буюу 6213 толгойгоор буурсан байна. Мал аж ахуйн хаваржилт, төл хүлээн авахад зориулан аймгийн аюулгүйн нөөцөөс ногоон тэжээлийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлээд байна.

Холбоотой мэдээ