Испани улс Киевт ЭСЯ-аа дахин нээхээр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-19 11:14:24

МАДРИД. /Antena3/. Испани улс ойрын хугацаанд Украины нийслэл Киев хотод ЭСЯ-аас дахин нээхээр болсон талаар тус улсын Ерөнхий сайд Педро Санчес даваа гарагт мэдэгдлээ.


Тэрбээр “Antena3” телевизэд өгсөн ярилцлагадаа, “Испани улсын Засгийн газар, ард түмний амлалтын илрэл болгон бид ойрын хугацаанд Киевт ЭСЯ-аа дахин нээх болно” гэжээ.


Саяхан Франц зэрэг Европын хэд хэдэн улсууд Киев дэх ЭСЯ-аа эргүүлэн татахаа мэдэгдсэн юм.


Хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украин руу довтолсны дараа Испани улс Дипломат төлөөлөгчийн газраа Польш улс руу нүүлгэн шилжүүлсэн.


Испани улс Украинд цэргийн техник, тоног төхөөрөмж болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж, дүрвэгдчийг хүлээн авах зэргээр тусламж үзүүлж байна.  

 

Холбоотой мэдээ