CU санхүүгийн үйл ажиллагаа танилцуулав

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-20 09:56:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК энэ оны эхний улирлын санхүү, үйл ажиллагаагаа Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудын төлөөллийг оролцуулан танилцууллаа. Тус компани:

  • 41.6 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажиллажээ. Өмнөх оны мөн үед 12 тэрбум төгрөг байсан цэвэр орлого 246.66 хувиар өсжээ,  
  • Цэвэр алдагдал 4.3 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар өссөн байна,
  • Нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.16 хувиар өсөж, 130.7 тэрбум төгрөгт хүрчээ.

Танилцуулгын үеэр татан төвлөрүүлсэн санхүүжилтийг төлөвлөгөөний дагуу зарцуулж байгаа тухай, мөн ковидын цар тахлын дараах бизнесийн сэргэлт үргэлжилж буйг дурдлаа. Тус компани санхүү, үйл ажиллагааны үр дүнгээ хөрөнгө оруулагч нарт улирал тутамд танилцуулж байхаар болжээ. Энэ оны II улирлын үр дүнг 7 дугаар сарын 25-нд, III улирлын үр дүнг 10 дугаар сарын 20-нд танилцуулахаар төлөвлөж буй талаар Монголын Хөрөнгий биржээс мэдээлэв. Санхүү, үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

Холбоотой мэдээ