Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Брестийн эдийн засгийн чөлөөт бүсэд худалдаалах сонирхлоо илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-26 16:30:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан  Беларустийн Брест мужид энэ сарын 21-22-нд зочлов.


Тэрбээр Брест мужийн гүйцэтгэх хорооны дарга, захирагч Ю.В.Шулейко, Брест хотын дарга А.С.Рогачук, Брестийн Хил хамгаалах хорооны дарга С.Якута, Брест дэх Эдийн засгийн чөлөөт бүсийн ерөнхий захирал М.Н.Самолазов нартай уулзлаа.


Уулзалтын үеэр Элчин сайд Б.Баярсайхан хоёр улсын удалдааг харилцан ашигтай байдлаар нэмэх, Монголын бараа, бүтээгдэхүүнийг Европ тивд гаргах гол гарц болох Брест боомтоор зорчих тээврийн урсгалыг сайжруулах, ачаа барааг саадгүй нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг хүсэв.


Брест мужийн гүйцэтгэх хорооны дарга, захирагч Ю.В.Шулейко тус мужийн худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хил гааль, бүс нутгийн эдийн засгийн чөлөөт бүсийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.


Брестийн эдийн засгийн чөлөөт бүсийн дарга М.Н.Самолазов монголын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүнийг эдийн засгийн чөлөөт бүсэд худалдаалах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ