Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт өв, уран зургуудаар үзэсгэлэн нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-13 15:52:42

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт олон улсын музейн өдрийг угтан "Музейн хүч нөлөө" сэдвийн дор, "Он цагийн хэлхээ" нэртэй уран зургийн үзэсгэлэн нээгээд буй.

Тус үзэсгэлэн тавдугаар сарын 11-17-ны өдрүүдэд аймгийн музейн Байгалийн танхимд дэглэжээ. Үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зураачдын зурсан зургуудаас гадна шашин түүхийн холбогдолтой бурхны зурсан зургууд дэлгэгдсэн байна. Тухайлбал, энд “Арслангаар төгрөг мануулсан” зураач Ц.Минжүүрийн 1967 онд зурсан “Өндөр хангайн нүүдэл” цуврал зургууд. Зураач Монгол Улсын Ардын зураач Б.Дашдоржийн 1959 онд зурсан “Ард Аюуш”, Монгол Улсын Ардын зураач Ж.Түмбаярын 1968 онд зурсан “Ухуулга” нэртэй зургууд дэлгэжээ. Үзэсгэлэнд ихэвчлэн 1950-1970 оны хооронд зурсан Завхан аймгийн зураачдын ховор, түүхийн өв болсон бүтээлүүд, орчин үеийн зураачдын бүтээлүүд гээд нийт 150 гаруй уран зураг дэлгэжээ.   














Холбоотой мэдээ