Ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт Улаанбаатар хотод болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-06 10:31:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулсны 80 жилийн ойд зориулсан “Талын Монгол” хүндэтгэлийн тоглолт Улаанбаатар хотод болно.

Аймгийн ЗДТГ, Соёл, Урлагийн газраас зохион байгуулж буй тус тоглолтод нутгийн гаралтай уран бүтээлчдээс гадна 13 сумын ардын авъяастан, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид оролцоно.

Тодруулбал, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУАЖ Ч.Батсайхан, МУСТА О.Хүрэлбаатар, МУСТА Д.Осгонбаяр, МУСТА А.Мөнхбат нарын болон ЦДБЭЧ-ын үндэсний найрал хөгжим, бүжигчид, Үндэсний урлагийн их театрын бүжигчид, Жаахан шарга театрын уран бүтээлчдийг оролцуулж, "Сүхбаатар-80" урлагийн наадмын шилдэг үзүүлбэрүүдийг мөн багтаажээ.

Тоглолт энэ сарын 12-нд Нийслэлийн Соёлын ордонд хоёр удаа болно. 

Холбоотой мэдээ