Аргалант сумын төв хүртэлх 7,1 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-06-08 13:31:27

Төв /МОНЦАМЭ/ Нутгийн зам төслийн хүрээнд улсын чанартай баруун чиглэлийн хатуу хучилттай авто замаас Аргалант сумын төв хүртэлх 7.1 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүллээ.

Тус замын барилгын ажлыг улсын төсвийн 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Билэгт зам" ХХК гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд ирэх онд ашиглалтад оруулах юм. Энэхүү зам ашиглалтад орсноор бусад сум, орон нутгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, эдийн засгийн хувьд ашигтай бүс нутаг болж хувирах, аялал жуулчлал нэмэгдэх, түүнийгээ дагаад иргэдийн амьдрах ая тухтай нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан онцоллоо.  

Уг замыг Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сум, Булган аймаг, Архангай, Өвөрхангай аймаг руу чиглэлтэй улсын чанартай авто замаас салаалан Аргалант сумын төв хүртэл зайд барилгын ажлыг хийхээр төлөвлөжээ.



 

Холбоотой мэдээ