"БНХАУ + Төв Азийн таван орон" Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Ван И оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-06 16:19:26

БЭЭЖИН. /The Paper/. Номхон далайн өмнөд арлын орнуудад хийсэн айлчлалаа дөнгөж дуусгаад байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнөөдрөөс энэ сарын 9-ний өдрийн хооронд “БНХАУ + Төв Азийн таван орны” Гадаад хэргийн сайд нарын гурав дахь удаагийн уулзалтад оролцохоор Казахстан улсыг зорино.


Өнөөдөр зохион байгуулагдсан БНХАУ-ын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян дээрх мэдээллийг өгсөн байна.


Тэрбээр хэлэхдээ, Казахстан улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухтар Тлеубердигийн урилгаар Ван И Казахстан улсад албан ёсны айлчлал хийнэ гэжээ.


Төв Азийн таван оронд Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан улсууд багтдаг.  

  

Холбоотой мэдээ