Дэлхийн далай тэнгисийн өдөр: Нэн ховордсон далайн 8 төрөл зүйл

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-09 16:39:19

ГЛАН. /Aljazeera/. Жил бүрийн зургаадугаар сарын 8-ны өдрийг "Дэлхийн далай тэнгисийн өдөр" болгон далай тэнгис бидний амьдралд ямар ач холбогдолтой болох, түүнийг хамгаалахад тулгарч буй сорилтуудыг таниулах зорилгоор дэлхий нийтээр тэмдэглэдэг.


Далай тэнгис нь манай гаргийн гадаргуугийн 70 гаруй хувийг эзэлдэг бөгөөд ойролцоогоор 700 мянгаас нэг сая төрөл зүйлийн амьтад амьдардаг байна.


Гэвч далай нь хүлэмжийн хийн 90 гаруй хувийг шингээдэг бөгөөд хүний буруутай үйл ажиллагааны улмаас жил бүр найман сая тонн хог хаягдал, янз бүрийн химийн бодисоор бохирддог. Энэ нь далайн амьтад, тэдний амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. 


Мөн загасыг хэт олноор барьж, загас агнуурыг далайн гүнд тороор ихээр хийж байгаа далайн амьтдын тоо толгой хорогдоход хүргэж, далайн экосистемд хохирол учруулдаг байна. 


Дэлхийн далай тэнгисийн өдрийг тохиолдуулан Олон улсын байгаль хамгаалах холбооноос нэн ховордсон төрөл зүйлд багтсан, устах эрсдэлтэй найман далайн амьтныг танилцуулав.





Холбоотой мэдээ