110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-06-15 15:36:12

Төв /МОНЦАМЭ/ 2018 онд зохион байгуулсан “Хөгжлийн түүчээ-Төв аймаг” хөрөнгө оруулагчдын чуулганы үр дүнд Зуунмод хотын суурь дэд бүтэц, хангамжийн хүчин чадлыг өргөтгөх нэмэгдүүлэх асуудал хөндөгдөж байв. Үүний хүрээнд Дулааны станцын 2-р хэлхээ буюу инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил, түүнчлэн цахилгааны 110/35/10 киловаттын дэд станцын өргөтгөл, шугам сүлжээний шинэчлэлийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлсэн бол энэ сарын 10-нд энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажил бодитоор биелэлээ олж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр Зуунмод хотод барих 2 дугаар ээлжийн 2000, 3 дугаар ээлжийн 1500, нийт 3500 айлын орон сууцны хороолол, цаашид хийх хөгжлийг тэтгэсэн их бүтээн байгуулалтуудын цахилгаан хангамж болон дулаан хангамжийн эх үүсвэрийн асуудал шийдэгдэх юм. 

Холбоотой мэдээ