Цөмийн зэвсэгтэй орнууд 2021 онд цөмийн зэвсгийн зардалд 82.4 тэрбум доллар зарцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-15 15:03:08

ЖЕНЕВ. /Aljazeera/. Дэлхийн цөмийн зэвсэгтэй есөн орон 2021 онд цөмийн зэвсгээ шинэчлэн сайжруулахад 82.4 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос 8 хувиар өссөн гэж "Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил" эвсэл мэдэгдлээ.


Цөмийн зэвсэгт хамгийн их мөнгө зарцуулсан улсаар АНУ тэргүүлж байгаа бол Хятад, ОХУ, Их Британи, Франц улсууд удаалсан гэж цөмийн зардлын талаарх жил тутмын тайланд дурджээ.


Мөн цөмийн зэвсэг үйлдвэрлэгчид "цөмийн зэвсгийг батлан хамгаалахын төлөө гэх лоббид олон сая ам.доллар зарцуулж байна" гэдгийг тайланд онцолсон байна.


Стокхолмд төвтэй Олон улсын энх тайвны судалгааны байгууллага даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ цөмийн зэвсэгтэй есөн орон бүгд зэвсгээ нэмэгдүүлэн шинэчилж байгааг, мөн түүнээс үүдэлтэй эрсдэл нь Хүйтэн дайнаас хойш хамгийн өндөр түвшинд хүрснийг анхааруулсан байна.


2021 онд компаниудын цөмийн зэвсгийн холбогдолтой байгуулсан гэрээний дүн болон лоббид зарцуулсан зардлын дүн


Холбоотой мэдээ