ДОРНОГОВЬ: Сувилагч мэргэжлийг сурталчлав

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-08 14:48:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЭМГ-аас сувилагч мэргэжлийг сурталчлах, хүүхдүүдэд таниулах зорилгоор "Сувилагч мэргэжил сайхан" нээлттэй хаалганы өдөрлөгийг ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах бүлгийн сурагчдын дунд зохион байгуулжээ.

Өдөрлөгт нийт 218 хүүхэд хамруулсан бөгөөд эмнэлэг, сувилахуйн тусламж үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл өгснөөс гадна АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургуультай танилцуулжээ. Мөн Бид ирээдүйн сувилагчдэвжээ тэмцээн, “Миний нүдээр сувилагч мэргэжилгар зургийн уралдаанспортын үйл ажиллагаа, амилуулах суурь тусламж, артерийн даралт үзэх, амны хөндийн эрүүл ахуйн талаар сургалт, ахмад сувилагч нар ажиллаж байсан үеийнхээ туршлага, мэдлэгээ хуваалцаж, дурсамж яриа өрнүүлсэн байна.

Ташрамд дурдахад, Дорноговийн анагаахын сургууль их эмч, сувилагч /диплом, бакалавр/, эм найруулагч, лаборантын техникч мэргэжлээр эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж буй бөгөөд тэр тундаа сувилагч мэргэжлийн эрэлт хэрэгцээ их байдаг аж.

Холбоотой мэдээ