ӨВӨРХАНГАЙ: Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-08 15:14:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Богд суманд 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилга шинээр ашиглалтад орлоо.

Өвөрхангай аймгийн төвөөс урагш 200 км зайд оршдог тус сумын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сумаасаа авдаг байна. Тиймээс эмнэлгийн хүчин чадал, тоног төхөөрөмжийг сайжруулах нэн шаардлагатай байгааг сумын удирдлага болон иргэдээс УИХ-ын гишүүдэд уламжилсны дагуу хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэж өгчээ.

Шинэ эмнэлгийн барилгыг "Дуутын Нуруу" ХХК гүйцэтгэсэн бөгөөд цэвэр, бохир, халуун усны сүлжээнд холбогдсон, эмнэлгээр үйлчлүүлэгчид, өвчтөнүүдийн ая тухтай байдлыг бүрэн хангасан гэдгээрээ онцлог юм. УИХ-ын гишүүдийн зүгээс Эрүүл мэндийн төвд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ