Импортын өсөлтөд автобензин, автомашины худалдаа голложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-07-19 13:08:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээл манай улсын импорт энэ оны эхний хагас жилд 687 сая ам.доллароор өсжээ. Үүнд автобензин, дизелийн түлш, суудлын автомашины худалдаа голлон нөлөөлжээ. Импортын бүрэлдэхүүнийг хувиар авч үзвэл:

  • Эрдэс бүтээгдэхүүн 22.2 хувь,
  • Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 15.7 хувийг,
  • Машин, механизм, механик төхөөрөмж, сэлбэг эд анги 15.3 хувь,
  • Бусад импорт 19.7 хувь,
  • үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 9.3 хувийг,
  • хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 7 хувийг тус тус эзэлж байна. 
Холбоотой мэдээ