ОХУ сансрын станц дахь багийн гишүүдийн тоог цөөлж магадгүй

Дэлхийд | Шинжлэх ухаан
nyamtulga@montsame.mn
2016-08-11 18:20:12

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын “Роскосмос” сансрын агентлаг Олон улсын сансрын станцад байгаа сансрын нисгэгчдийн тоог цөөлөхөөр төлөвлөж байна гэж Жолоодлогот баазын хөтөлбөрийн удирдагч Сергей Крикалев мэдэгдэв.

Олон улсын сансрын станцын Оросын хэсэгт байгаа гурван хүн тэнд ашиглаж байгаа төхөөрөмжин дээр ажиллахад дэндүү олуулаа байна гэж тэрбээр мэдэгджээ.

Олон улсын сансрын станцын хамтарсан багийг бүрдүүлэх талаар БРИКС-ийн орнуудтай хэлэлцэхэд бэлэн байна гэж “Роскосмос” агентлагийн дарга Игорь Комаров өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж байсан. Мөн энэ асуудлаар НАСА болон Европын Сансрын агентлаг зэрэг байгууллагуудтай хэлэлцэж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ