Тамирын голд осолдсон иргэнийг олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-11 19:16:47

Архангай аймгийн Булган сумын Тусгал багийн төвийн чанх урд Тамирын голоор авто машинтайгаа гарч байгаад усанд урссан иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Аймгийн төвөөс баруун зүгт 80 км-т УАЗ-469 загварын автомашин голд суусан дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 20:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын хүлээн авч Эрэн хайх аврах баг бүрдүүлэн очсон байна. Улмаар автомашинд байсан иргэн Г /33 настай, эрэгтэй/, Б /28 настай, эрэгтэй/, Н /54 настай, эрэгтэй/, П /52 настай, эрэгтэй/ нарыг голын эрэг дээр гаргаж, уссанд урссан А-г /49 настай, эрэгтэй/ эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ