Коронавирусний эсрэг вакцинд 5-11 насныхныг сайн дураар хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-01 15:04:17
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 1-ний өдрөөс буюу өчигдрөөс 5-11 насны хүүхдүүдийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинд хамруулж эхэллээ.


Хүүхдүүдийг харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжээр дамжуулан эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. 5-11 насны хүүхдүүдэд 2 тун вакцин тарих бөгөөд хоорондын хугацаа нь 1 сар байх юм байна.


Ташрамд дурдахад, цэцэрлэг, сургуульд хүүхдүүдийг хамруулахдаа КОВИД-19-ийн вакцинд хамрагдсан эсэхийг харгалзахгүй ажээ.


Холбоотой мэдээ