Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 95 тохиолдол батлагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-09-01 11:31:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 95 тохиолдол шинээр батлагджээ.

 

Шинээр илэрсэн тохиолдлын 47 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт Архангайд гурав, Дархан-Уулд нэг, Дорноговьд 12, Орхонд дөрөв, Өмнөговьд 22, Сүхбаатарт хоёр, Төв аймагт дөрвөн тохиолдол батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 979 385-д хүрлээ. Мөн хугацаанд 564 хүн эдгэрсэн бол одоогоор 2 850 хүн хяналтад байна. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 129 хүн эндээд байна.

Холбоотой мэдээ