ОРХОН: Жаргалант суманд гэр бүлээрээ ирж ажиллавал орон сууцаар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-15 09:39:46
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/Аймгийн Засаг дарга С.Батжаргал Жаргалант сумын төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр тус суманд тогтвортой суурьшилтай ажиллах боловсон хүчин хомс байдгийг онцоллоо. Тиймээс албан хаагчдыг тогтвортой ажиллах боломжоор хангаж, нийгмийн асуудлыг анхаарч өгөхийг хүссэн юм.

Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ, “Жаргалант суманд өөрсдийн саналаараа ирж ажиллаж буй нэг гэр бүлийг орон нутгаас  /физик, математикийн багш/ орон сууцаар дэмжинэ. Ингэхдээ таван жил тогтвортой ажиллах бөгөөд эхлээд тухайн байраа түрээслээд цаашид өмчлөх байдлаар асуудлыг нь шийднэ” гэсэн юм. 

Холбоотой мэдээ