АРХАНГАЙ: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд сургагч багш нарыг бэлтгэж байна

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-23 16:52:59

Архангай /МОНЦАМЭ/. БОАЖЯ МУИС-тай хамтран хэрэгжүүлж буй сургагч багш бэлтгэх сургалтын хээрийн дадлага сургууль энэ сарын 22-нд Архангай аймагт эхэллээ.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүс нутгийн онцлогт тохирсон модны зүйлийг сонгох, үр түүж бэлтгэх, тарьц суулгац ургуулах, мод тарьж ургуулах, арчлан хамгаалах технологийн талаар нэгдсэн мэдлэг эзэмшин иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зааж сургах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах “Сургагч багш”-ийг бэлтгэх сургалтад Архангай аймгийн 19 сумын 57 иргэн хамрагдаж байна. 


Цэцэрлэг хотын нийтийн эзэмшлийн талбайд ургаж буй мод, бут сөөгийн төрөл зүйлийн сонголт, ногоон байгууламжийн төлөвлөлт, тарилт, арчилгаа, хамгаалалтын чиглэлээр ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн холбогдох сургагч багш нар сургалтад оролцогчдод мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Холбоотой мэдээ