Цэцэрлэгт хамрагдах тойргийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-18 10:50:45

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд аль дүүрэг, хорооны иргэд хүүхдээ хамруулан сургаж болохыг тодорхой тогтоож тойргуудыг нь албан ёсоор баталж өглөө.

 Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг ийнхүү хавсралтаар батлав.

Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгожээ. Ингэснээр тухайн дүүрэг, хороонд хамрагдах цэцэрлэгт ачааллыг нь жигд болгож нэг цэцэрлэгт ногдох хүүхдийн тоо стандартын дагуу байх юм.

Цэцэрлэгт хамрагдах тойргийг дараахь хавсралтаас харна уу

http://ulaanbaatar.mn/files/p1aqdk8v1algf1afs731mnlgmb1.pdf

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ