БУЛГАН: “Хамтын ажиллагаатай Булганчууд-2022” өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-03 15:50:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Хамтын ажиллагаатай Булганчууд-2022” өдөрлөгийг нийслэл хотноо зохион байгуулна. Энэ сарын 8-9-ний өдөр Сүхбаатарын талбайд “Булганд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа гаргаж, “Airag day” бизнес уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэг:

        - “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булганхангай нутгийн хүнсний брэнд бүтээгдэхүүний худалдаа гаргаж, нийлэлийн хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн шинэ зах зээл, түншлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг орон нутагт татах бизнес уулзалт хийнэ гэж ярилаа. 

        “Хамтын ажиллагаатай Булганчууд-2022” өдөрлөгт тус аймгийн бүх сумын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцох юм.

Холбоотой мэдээ