СҮХБААТАР. Эх барих, нярайн чиглэлийн тоног төхөөрөмж хандивлав

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-04 14:25:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Link Hands For Hope“ ТББ-аас Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт тоног төхөөрөмж болон өрөөнүүдийн тохижилтын иж бүрэн тавилгыг хандивлав.


Тодруулбал, эх барих, нярайн чиглэлийн 12 нэр төрлийн 31 ширхэг тоног төхөөрөмж, эхчүүдийн амрах байрны гал тогоо, төрсний дараах амрах байр болон сургалтын хэсгийг 12 төрлийн 12 ширхэг тавилгаар бүрэн тохижуулж өгөв. Ингэснээр нярай хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн усламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэхийн хэрээр жирэмсэн эмэгтэйчүүд  төрөхийн өмнө болон дараа тохилог орчинд биеэ тэнхрүүлэх нөхцөл бүрдэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Хэдийгээр АНЭ-ийн төрөх тасаг нь шинэ байранд ороод удаагүй ч зарим өрөө тасалгааны тохижилт төдийлөн сайн хийгээгүй байсан юм.


“Link Hands For Hope“ ТББ нь 2014 оноос хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, эх нярайн гэсэн гурван үндсэн чиглэл рүү үйл ажиллагаа явуулдаг бөгөөд есөн аймагт эх нярайн шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлажээ.

 

 

Холбоотой мэдээ