ОУВС энэ оны Азийн эдийн засгийн өсөлтийг 4.4 хувь болгон буурууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-12 15:29:50

ВАШИНГТОН. /Reuters/. Олон улсын валютын сан /ОУВС/ долдугаар сард энэ оны Азийн эдийн засгийн өсөлтийг 4.6 хувь хэмээн таамаглаж байсан бол үүнийг 4.4 хувь болгон бууруулжээ.


Мөн ОУВС-аас гаргасан таамаглалаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2021 онд 8.1 хувь байсан бол энэ онд 3.2 хувь, 2023 онд 4.4 хувьд тус тус хүрч сэргэнэ хэмээн таамагласан байна.


Харин Япон улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 1.7 хувь хүрнэ гэсэн таамаглал нь хэвээр байгаа бөгөөд ирэх 2023 онд 1.6 хувь болж буурна гэжээ.


Инфляцийн өсөлт олон орны төв банкийг мөнгөний бодлогоо чангаруулахад хүргэж, АНУ зэрэг худалдааны түншүүдийн экспорт удааширч байгаа тул ОУВС-аас Азийн эдийн засгийн өсөлтийг таамаглалыг бууруулахад хүрсэн байна.


ОУВС “дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа дурдсанаар, АНУ бодлогын хүүгээ тогтвортой өсгөж байгаагаас үүдэн улс орнуудын мөнгөний бодлогын зөрүүтэй байдал нь ам.долларын ханшийг үргэлжлүүлэн чангаруулж, хөгжиж буй орнуудын өрийн хүндрэлийг нэмэгдүүлж, зарим улс орнууд бодлогын хүүгээс өсгөхөд хүргэж болзошгүйг онцолжээ.   

Холбоотой мэдээ