ХНС бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөхийг үгүйсгэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-17 17:02:46

ВАШИНГТОН. /Bloomberg/. Сент-Луис хотын Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Жеймс Буллард Холбооны нөөцийн сан /ХНС/ ирэх 11, 12 дугаар саруудад болох хурлаараа бодлогын хүүгээ хоёр удаа дараалан 75 суурь нэгжээр нэмэгдүүлэх боломжийг үгүйсгээгүй байна.


Тодруулбал, бямба гарагт болсон ОУВС, Дэлхийн банкны намрын хуралдааны үеэр тэрбээр хэлэхдээ, “ХНС 2023 онд хийх бодлогын хүүгийн өсөлтийг энэ оны 12 дугаар сар хүртэл урагшлуулах хүсэлтэй эсэх талаарх асуудлыг яг одоо дүгнэх боломжгүй бөгөөд урьдчилан таамаглахад эрт байна” гэжээ.


ХНС бодлогын хүүгээ 1980-аад оноос хойш хамгийн хурдацтайгаар өсгөж байна.


Өнгөрсөн пүрэв гарагт нийтлэгдсэн тоо баримтаар суурь инфляц есдүгээр сард хүлээлтээс өндөр гарсны дараа ХНС 11, 12 дугаар сард бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөх магадлалтай гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байгаа юм.


ХНС-аас есдүгээр сарын 21-нд гаргасан хуваарийн дагуу бодлогын хүүг энэ онд 4.4 хувь, ирэх онд 4.6 хувь болж өснө гэж таамагласан.       

Холбоотой мэдээ