ДОРНОГОВЬ: Дөрвөн аж ахуй нэгж байгууллагын 540,0 сая.төгрөгийн зээл хүссэн төсөл тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-19 10:04:54

Дорноговь/МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"ын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ирүүлсэн төслийг сонгон шалгаруулах Дорноговь аймгийн Дэд хороо хуралджээ.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахаар Дорноговь аймгийн дөрвөн сумын 13 аж ахуй нэгж байгууллага хүсэлт гаргасан байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр гурав, эрчимжүүлсэн мал аж ахуй чиглэлээр гурав, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр хоёр, хүнсний ногоо зоорь, агуулах чиглэлээр хоёр, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр гурав нийт таван салбарт  нэг тэрбум 471 сая.төгрөгийн зээл хүссэн төслийг илгээсэн аж.

Дээрх журмын дагуу дөрвөн шатны үнэлгээг явуулж дөрвөн аж ахуйн нэгж байгууллагын 540,0 сая.төгрөгийн зээл хүссэн төсөл тэнцсэн бөгөөд аймгийн Засаг даргын энэ оны оны А/436 дугаар захирамжаар байгуулсан Дэд хорооны ажлын баг шалгарсан  дөрвөн төслийг хэлэлцэн үнэлгээ өгч,  дөрвөн шатлалын үнэлгээг нэгтгэн эрэмбэлсэн байна. 

Холбоотой мэдээ