ДОРНОГОВЬ: Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төвтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-26 10:02:00

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ Монголын үйлдвэр технологийн паркуудын нэгдсэн холбооны дэргэдэх Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Талууд Монгол Улсын Засгийн газрынШинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт зэрэг зорилттай уялдуулж үйл ажиллагаагаа явуулах  юм.


Мөн аймгийн хөгжлийн стратеги төлөвлөлтийг боловсруулах ажлын хүрээнд бүс нутгийн интеграцийн бодлогыг хэрэгжүүлэх, боомтын хөгжил, тээвэр логистикийн нэгдсэн системийн төлөвлөгөөг боловсруулах, эдийн засгийн системүүд (хоршоо, парк, чөлөөт бүс, логистик) төлөвлөх, эдийн засгийн бүтэц, хэлбэрийг зохион байгуулах зэрэг тодорхой ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцов.


Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар үйлдвэр технологи хийгээд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг түргэтгэх, хөдөө орон нутагт шинэ технологи, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ гэж албаныхан мэдээллээ.  

Холбоотой мэдээ