Бадминтоны 8 дасгалжуулагч олон улсад багшлах эрхтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-26 13:28:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн бадминтоны холбооноос зохион байгуулсан дасгалжуулагчдын мэдлэг, чадварыг нэмэх үндэсний семинар Улаанбаатар хотноо 7 хоног үргэлжилж өндөрлөв.

 

Сургалт семинарыг Азийн бадминтоны холбооны хөгжил хариуцсан захирал, сургагч багш, Малайз улсын иргэн Самбентан Сиваперумал удирдан явуулсан бөгөөд 6 аймаг, 4 дүүрэг болон пара бадминтоны холбооны төлөөлөл болсон 24 дасгалжуулагч хамрагдав.

 

Онол, практик хосолсон сургалтын сүүлийн 2 хоногт оролцогчдоос ур чадвар болон мэдлэгийн шалгалт авсан бөгөөд тэднээс хамгийн өндөр оноо авсан 8 дасгалжуулагч олон улсад багшлах эрхийн лицензтэй болох юм.

 

Өмнө нь Монголын бадминтоны 5 дасгалжуулагч олон улсад багшлах эрхийн лиценз авч байв.

Холбоотой мэдээ