Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний урсгалын 2 чиглэлийг ирэх 7 хоногт нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-10-26 14:05:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний урсгалын 2 чиглэлийг ирэх 7 хоногт ашиглалтад оруулна. 


Дарханы замд 500 метр хучилт хийгдээд дуусаж байна. Ирэх өдрүүдэд замын тэмдэг, тэмдэглэгээ хийх юм. Одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа тус замыг ондоо багтааж дуусгах юм.


Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үеэрээ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт тулгамдсан асуудал болсныг дурдаад, зохион байгуулалтын зарим алдаанаас болж удааширч ирснийг тэмдэглэв. 


Засгийн газрын хуралдаанаар тус замын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн бөгөөд Ерөнхий сайд ажлын явцтай танилцах аж. 

Холбоотой мэдээ