Хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг 4 аймагт хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-10-31 13:22:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-наас Өвөрхангай, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар гэсэн 4 аймгийн төвд хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд дээрх аймгуудад Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар хуванцар сав, гялгар уут, хаягдал цаас дахин боловсруулах, хатуу хог хаягдлыг нягтруулах үйлдвэр байгуулж, хог хаягдал хүлээн авах ландфилийн талбайг ашиглалтад оруулжээ.


Говь-Алтай аймгийн Алтай хотод хатуу хог хаягдал цуглуулан тээвэрлэх, агуулах байр, цахилгааны шугам тавьж, зориулалтын талбайд мод тарьж байна. Энд түүхий эд төлбөртэй хүлээн авах хоёр цэг байгуулжээ. Цаашид төслийн хүрээнд өөрөө ачигч автомашинтай болж үйлчилгээнд нэвтрүүлэх аж.


Түүнчлэн ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр аймгийн нэг иргэн, хоёр ААН-д 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Дээрх төслийн нийт санхүүжилт 1.8 тэрбум төгрөг болжээ. 

Холбоотой мэдээ