БУЛГАН: Баян-Агт сум нутгийн удирдлагын шинэ ордонтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-02 10:06:40

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар шинэ байртай болоод байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын барилгыг улсын төсвийн 934.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Мэйнспринг” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулжээ.

Нутгийн удирдлагын шинэ ордон ашиглалтад орсноор төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай, тав тухтай орчинд хүргэх боломж бүрдэж, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирлаа гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Түвшинжаргал ярьсан юм.

Холбоотой мэдээ