ДОРНОГОВЬ:Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-22 10:07:20

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт "Форд" үйлдвэрийн чанар, үзүүлэлт сайтай иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг аймгийн Засаг дарга О.Батжаргал гардууллаа.


Тус автомашин нь амилуулах суурь тусламжийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй, битүүмжлэл сайтай, цахилгааны эх үүсвэртэй, ариутгах, халдваргүйжүүлэх, өвчтөн зөөвөрлөхөд олон талын эрүүл мэндийн тусламж үзүүлэх хүчин чадалтай  аж.

Түргэн тусламжийн иж бүрэн тоноглолтой авто машинтай болсноор эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдлээ гэж албаныхан мэдээлэв.


Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг нь орон нутгийн хүн амын ихэнх хувьд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг төдийгүй ачаалал ч их байдаг аж.   

Холбоотой мэдээ