АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    ВАШИНГТОН. /New
York Post/.  АНУ-ын
хамгийн өндөр настай эмэгтэй болох Бесси Хендрикс 115 насандаа таалал төгсжээ. 
Геронтологийн судалгааны багийн мэдээлснээр, Хендрикс дэлхийн хамгийн өндөр настай дөрөв дэх хүн байжээ. Тэрбээр 1907 оны 11 дүгээр сарын 7-нд Айова муж улсад төрсөн бөгөөд таван хүүхэд төрүүлсэн байна.
Бесси Хендрикс 110 нас хүрэхдээ өгсөн ярилцлагадаа, урт насалж буйн нууц нь “шаргуу хөдөлмөрч" байсны ач хэмээж байжээ.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    