Ливийн эргээс 100 орчим цогцос олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-05 13:14:18

МОСКВА. /Sputnik/. Өнгөрсөн тав хоногт Ливийн эрэг орчмоос дүрвэгчийн 100 орчим цогцос олдлоо гэж Ливийн Улаан хавирган сар нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Мохамед Масрати мэдэгдэв.

Ливийн нийслэл Триполи хотын ойролцоогоос 85 цогцос, эргийн Сабарта хотоос 10 цогцос олдлоо гэж Мохамед Масрати өчигдөр мэдэгдсэнийг Ираны “Press” телевиз уламжилжээ.

Түүний мэдэгдсэнээр, Европын хөгжингүй орнууд руу нэвтрэхийн тулд Ливиэс гарахаар оролдож байсан Африкийн дүрвэгсэд хохирогчдын дийлэнхийг эзэлж байна.

Ойрхи Дорнод, Умард Африкт болж буй мөргөлдөөнөөс дүрвэсэн хэдэн мянган хүн Европыг зорьж байгаа нь тус эвслийг дүрвэгсдийн томоохон хямралтай нүүр тулахад хүргээд байна.

Зөвхөн энэ онд л гэхэд орогнол хүссэн 500 мянган хүн Европт ирсэн байна гэж Европын Комисс мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд