“Microsoft” олон мянган ажилтнаа цомхотгож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-01-18 14:43:52

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Microsoft” компани нийт ажиллах хүчнийхээ 5 хувийг буюу ойролцоогоор 11 мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна гэж “Sky News” телевиз эх сурвалжуудын мэдээллийг эш татан мягмар гарагт уламжилжээ.


Amazon”, “Meta” зэрэг Америкийн технологийн салбарын компаниуд мөн эрэлт саарч байгаагаас гадна дэлхийн эдийн засгийн төлөвт байдлыг харгалзан ижил мэдэгдлийг хийгээд байгаа юм. “Microsoft”-ын зүгээс дээрх мэдээллийн талаар одоогоор тодруулга өгөөгүй байна.


Өнгөрсөн оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар, “Microsoft” 221 мянган үндсэн ажилтантай байсан бөгөөд тэдний 122 мянга нь АНУ-д, 99 мянга нь хилийн чанадад ажиллаж байжээ. Тус компани улирлын тайлангаа нэгдүгээр сарын 24-нд танилцуулахаар товлосон байна. 

Холбоотой мэдээ