Францын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд нэг сая гаруй хүн оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-20 16:09:37

ПАРИС. /France24/. Пүрэв гарагт Францад тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа  шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд улс даяар нэг сая гаруй хүн оролцжээ.


Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, улс даяар нийт 1.2 сая хүн жагсаалд оролцсоноос зөвхөн Парис хотод 80 мянган хүн оролцсон байна. Түүнчлэн Лион, Марсель, Монпелье, Нант хотууд болон Францын Корсикийн арал дээр олныг хамарсан жагсаал болсон аж.


Францын Ерөнхийлөгч Э.Макрон пүрэв гарагт буюу өчигдөр Испанид айлчлал хийсэн бөгөөд тэрбээр засгийн газар тэтгэврийн шинэчлэлээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг хэвлэлийн хурлын мэдэгджээ.


Жагсаалын үеэр анархистуудын “Black Bloc” хөдөлгөөнийхөн цагдаа нар луу хогийн сав, шил, утаат гар бөмбөг шидсэний дараа 30 гаруй хүнийг баривчилсан байна. 


Францын үйлдвэрчний эвлэлүүд нэгдүгээр сарын 31-нд зохион байгуулах шинэ эсэргүүцлийн жагсаалд оролцохыг олон нийтэд уриалжээ. 

Холбоотой мэдээ