Чингис хааны төрсөн Дэлүүн Болдог Хэнтий аймгийн Дадал сум гэдгийг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-02-08 20:12:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны төрсөн газрыг Дэлүүн Болдог гэж судлаачид үздэг. Гэвч Дэлүүн Болдог Хэнтий аймгийн ямар сум бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл түүхч, судлаачдын дунд маргаантай сэдэв хэвээр ирсэн. Тэгвэл Чингис хааны төрсөн газар нь Хэнтий аймгийн Дадал сум гэдгийг судлаачид тогтоожээ.


ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ойд зориулан эрхлэн хэвлүүлсэн “Тэмүүжин-Чингис хааны түүхт Ононы Дэлүүн Болдог” номын нээлт боллоо. Энэхүү ном нь судлаач, түүхчдийн олон жилийн судалгаа шинжилгээний үр дүн юм.


ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж хэлэхдээ, “Чингис хааны төрсөн газар Дэлүүн Болдогийн хувьд хоёр гурван санал байдаг. Манай хүрээлэн, эрдэмтэд, ахмад болон одоогийн түүхчдийн голлох байр суурь бол Дэлүүн Болдог нь Хэнтий аймгийн Дадал сумд оршиж байна гэдэгт санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл Чингис хааны төрсөн Дэлүүн Болдогийн тухай сурвалжийн мэдээ болон сүүлийн үеийн түүхэн газар зүйн судалгаатай холбож үзэх нь Чингис хааны мэндэлсэн газар бол Дадал сумын нутагт байна гэдэг нь илүү баттай, нотолгоотой гэдэгт манай хүрээлэнгийн эрдэмтэд санал нэгдэж байна” гэв.


Чингис хааны төрсөн нутгийг тогтоож өгсөн нь эрдэмтдийн олон таамаг ийнхүү эцэслэгдэж байгаа юм. Энэхүү ном  түүхийн хувьд чухал хувь нэмэр оруулсан бүтээл болсон гэдгийг судлаачид онцолж байна.


Энэ үеэр архорум 800", "Чингис хааны намтар:Өв уламжлал” бүтээл болон “Monumenta Historica” цувралын XV дугаар болох "Тасарсан хязгаарт зарсан явдлыг тэмдэглэсэн бичиг" номын нээлт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болсон юм.




Холбоотой мэдээ