Сурагчдад үйлчлэх 50 автобус нэмэлтээр үйлчилгээнд гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-14 09:33:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургуулийн шинэ 50 автобусыг оруулж ирээд байна. “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 75 автобус нийлүүлэхээр төлөвлөснөөс эхний 25 автобусыг хүлээн авч үйлчилгээнд гаргасан бол үлдсэн 50 автобусыг ийнхүү оруулж иржээ.


Автобуснуудыг сургуулийн хүүхдүүдийн тоо, хөдөлгөөн, аюулгүй байдал, эрэлт хэрэгцээнд үндэслэн нийслэлийн дүүргүүдэд хуваарилжээ. Тодруулбал, хамгийн олон хүүхэд зорчдог Баянзүрх дүүрэгт 10, Сонгинохайрхан дүүрэгт 8, Баянгол, Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт тус бүр 7, Хан-Уул дүүрэгт 6, Налайх дүүрэгт 2, Багахангайд 1-ийг хуваарилан үйлчилж байна.


Нийслэлийн Боловсролын газраас дээрх эрэлт, хэрэгцээг судлан Нийслэлийн Тээврийн газарт хүсэлтээ гаргажээ. “Моннис” компани нийт 75 сургуулийн автобус нийлүүлэх гэрээтэй ажилласан байна. 

Холбоотой мэдээ