"Хүн хөгжлийн төв” болгон хөгжүүлэхийг зорьж буйгаа хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-01 15:00:26

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тэргүүний Ататуркийн нэрэмжит V сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Тэрбээр хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ, “2016-2017 оны хичээлийн жил нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил, боловсролын шинэ бодлогын хэрэгжилтийн эхлэл болж байна.

Стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох, сургуулийг “Хүн хөгжлийн төв” болгон хөгжүүлэх, бүх шатны боловсрол, сургалтын байгууллагад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бий болгох ажлыг эхлүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно” гэв.

Хими, физик, технологийн олимпиадад нийслэлд төдийгүй олон улсад амжилт гаргасан сурагчид тус сургуульд суралцаж буй. Тиймээс энэ хичээлийн жилд гаргасан амжилтаа улам бүр ахиулахыг хичээж ажиллахаа тус сургуулийн хамт олон илэрхийлж байна.

 Энэ хичээлийн жилд тус сургуульд нийт 3000 орчим хүүхэд суралцахаас нэгдүгээр ангийн таван бүлэгт 200 гаруй хүүхэд шинээр элсчээ.

 Дашрамд мэдээлэхэд, энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1300 цэцэрлэгт 240 гаруй мянган хүүхэд, ерөнхий боловсролын 790 сургуульд 561.6 мянган сурагч хичээллэх юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ