БУЛГАН: Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт орон нутгийн төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагын төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлээд байна.
Аймгийн ИТХ орон нутгийн төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагын
төрийн захиргааны албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг Төрийн албаны тухай
хууль, Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолын дагуу 30 хувиар нэмэгдүүлж,
төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг Засгийн газрын 2022 оны 107
дугаар тогтоолыг үндэслэн 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн олгохоор
шийдвэрлэлээ гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.
Тус аймагт нийт 3800 гаруй төрийн албан
хаагч үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэдний 13,0 хувь буюу 500 гаруй төрийн албан
хаагч орон нутгийн төсөвт байгууллагад
ажилладаг юм. Орон нутгийн
төсөвт байгууллагын төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд жилд 1,5 тэрбум
төгрөг зарцуулах аж.