АРХАНГАЙ: Хүчтэй шороон шуурганд 12 гэр ашиглах боломжгүйгээр нуржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 9-нд нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, секундэд 11-27 метр хүрч ширүүслээ.
Өнгөрсөн шөнө Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Эрдэнэбулган сумын нутгаар секундэд 10-14 метр хүрсэн байна. Төвшрүүлэх, Хашаат, Хотонт сумын нутгаар хур тунадас ороогүй. Бусад нутгаар 0.0-0.3 мм хур тунадас оржээ.
Аймгийн ихэнх нутаг дэвсгэрээр хүчтэй шороон шуурга шуурсны улмаас нэг байшингийн дээвэр, аймгийн аюулгүйн нөөцийн өвсний саравчийн дээвэр хууларч, долоон сумын 12 өрхийн 5 ханатай 12 гэр шуурганд өртөж, нуржээ. Тодруулбал:
Аймгийн аюулгүйн нөөцийн өвсний
саравчны дээвэр, Хашаат сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур
байрны дээвэр, 2 өрхийн 2 гэр, Төвшрүүлэх суманд 1, Өгийнуур суманд 5,
Хотонт суманд 1, Өлзийт суманд 1, Ихтамир суманд 1, Өндөр-Улаан суманд 1,
нийт 12 гэр хүчтэй салхи шуурганд нурж, ашиглах боломжгүй болсон гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.