БУЛГАН: “Сансар-2023” марафон гүйлтийн тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 22-ны өдөр болно.
Булганчуудын бахархлын өдрөөр буюу Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн
ойд зориулан нийтийн биеийн тамирыг дэмжих, Булган нутгаа сурталчлах зорилгоор
зохион байгуулах тэмцээнд аймгийн бүх сум болон бусад аймаг, сум, дүүрэг,
спортын клуб, холбоодын тамирчдыг оролцуулах юм. Тэмцээнд оролцогчид 6 төрлийн зайд уралдах бөгөөд хамгийн хол нь 21 км 95 метр зайг дуусгаж барианд
орох аж.
Мөн энэ үеэр үндэсний дээл, хувцсыг сурталчлах зорилгоор “Дээлтэй
монгол” гүйлтийн тэмцээн болно.