ДОРНОГОВЬ: Мянгаас дээш малтай өрхийн тоо 840 болж өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны статистик мэдээллээс харахад Дорноговь аймгийн хэмжээнд 1000-аас дээш малтай өрхийн тоо 840 болж өмнөх оноос 16.8 өрхөөр өсжээ.
Мянгаас аас дээш малтай өрх Дэлгэрэх суманд 96, Хатанбулагт 75, Сайхандулаанд 74, Иххэт суманд 73 тоологдсон нь хамгийн олон байсан бол 2001-ээс дээш малтай өрх Дэлгэрэх суманд 15, Өргөнд 10, Иххэт, Айраг суманд найм, Хөвсгөлд долоон өрх, Сайхандулаанд таван өрх, Алтанширээ, Хатанбулаг суманд тус бүр дөрвөн өрх, Даланжаргалан, Мандах, Улаанбадрах суманд тус бүр гурван өрх, Эрдэнэ суманд хоёр өрх, Замын-Үүд суманд нэг өрх байна.
Аминдаа малтай 5885 өрх байгаагийн 79.1 хувь буюу
4654 нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж байгаа малчин өрх буй бол малчин нэг өрхөд 625, малтай нэг өрхөд 494 толгой мал ногдож байгаа нь 2021
оноос малчин нэг өрхөд ногдох мал 89 толгой, малтай нэг өрхөд ногдох мал 37
толгой малаар нэмэгджээ.