Хоёрдугаар сард 701.2 кг үнэт металл худалдан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-13 14:43:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 2 дугаар сард 701.2 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 1.2 тонн үнэт металл худалдан аваад байна.


Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь төв банкны хэлтэс 75.8 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 139.8 кг үнэт металл тус тус худалдан авчээ.



Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны 2 дугаар сард дундаж үнэ 209,784 төгрөг байв.



Холбоотой мэдээ