ЗГ: БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэг ажлаас нь чөлөөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэг ажлаас нь чөлөөлжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан салбарын сайдын санал болгосны дагуу уг шийдвэрийг гаргасан болохыг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Мөн БОАЖ-ын сайд дэлгэрэнгүй тайлбарыг хийх болно гэв.