Монголын төлөөлөгчид “Инновацийн өдөр”-т хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-05 16:42:06

КУБИНКА /Москва муж/. /TASS/. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас /БХЯ/ зохион байгуулдаг “Инновацийн өдөр” олон улсын үзэсгэлэнд зургаан орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн тухай тус яамны эрдэм шинжилгээний үйл ажиллагааны удирдах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Роман Кордюков мэдээлжээ.

“Үзэсгэлэнгийн ажилд гадаадын улс орнууд оролцох төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Беларусь, Венесуэл, Вьетнам, Мьянмар, Монгол болон Киргиз гэсэн зургаан улс оролцохоо мэдэгдсэн” гэж хурандаа Кордюков хэлсэн байна.

“Инновацийн өдөр”-ийг Оросын цэргийн бүх тойрогт нэгэн зэрэг зохион байгуулдаг болохыг тэрбээр дурдлаа. Москва орчмын Кубинка сууринд болох үзэсгэлэнд 300 гаруй үйлдвэр оролцож, 2000 гаруй бүтээгдэхүүн дэлгэх ажээ.

"Инновацийн өдөр"-ийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу нээнэ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд