ДОРНОД: Түймрийн цурмыг шалгах ажиллагааг явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-12 10:30:15

Чойбалсан /МОНЦАМЭ/. Өнөө өглөөний 9.58 цагийн байдлаар түймрийн цурмыг шалгах ажиллагааг явуулж байна. 

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт тархсан түймрийг бүрэн унтраахаар ОБЕГ, ҮАБ-ын нийт 27 алба хаагч, Дорнод аймгийн ОБГ-аас 48 алба хаагч, таван автомашин, нийт 65 алба хаагч ажиллаж байгаа гэж мэдээллээ.

Урд шөнө дээрх алба хаагчид хоёр хэсэгт хуваагдан нэгдүгээр бүлэг түймрийн цурам дотор Халхгол сумаас зүүн урагш 40 орчим км-т Азарга уулын ар гэдэг газрын түймрийг бүрэн унтраагаад 5.40 цагт Халхгол суманд иржээ. Хоёрдугаар бүлэг сумаас баруун зүгт 40 орчим км-т Тамсагбулагийн урд хэсэгт гарсан түймрийг унтраагаад 9.58 цагт цурмыг шалгах ажиллагааг хийж байна. 

Холбоотой мэдээ